Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу

Өнгөрсөн 7 хоногт буюу 4 дүгээр сарын 1-ээс 8-ны өдөр хүртэл төвийн аймгуудын ихэнх нутаг, Увс, Завхан аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн зарим нутаг, Дундговийн хойд, Хэнтийн өмнөд болон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 7 хоногт буюу 4 дүгээр сарын 1-ээс 8-ны өдөр хүртэл төвийн аймгуудын ихэнх нутаг, Увс, Завхан аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн зарим нутаг, Дундговийн хойд, Хэнтийн өмнөд болон Дорнодын Чойбалсан, Сүхбаатарын Дарьганга сум орчмоор 0.0-18.0 мм хур тунадас, нойтон цас орсноос хамгийн их нь Өвөрхангайн Хархоринд 18.0 мм, Бат-Өлзийд 15.0 мм, Ховдын Дунд-Усд 12.0 мм цас орсон байна.

Орон нутгийн автозам дагуу орсон цасны улмаас замын гадаргууд цасан болон мөсөн бүрхүүл үүсч, хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу❗❗❗

Эх сурвалж: АТҮТ

Хуваалцах