Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна

Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 дугаартай авто замд цасан шуургатай,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. Зураг: МҮОНРТ

2021 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 11 цагийн байдлаар Өвөрхангай, Төв, Дундговийн аймгийн зарим сумдын нутгаар, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар нойтон цас, цас орж орон шуурга шуурч байгаа бол, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхины хурд 15-19 м/с, зарим үед 24 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна.

Одоогоор Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 дугаартай авто замд цасан шуургатай, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн А0301 дугаартай авто замд нойтон цас орж үзэгдэх орчин хязгаарлагдан цасан шуургатай байна.

Замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгааг жолооч нарт анхааруулж байна.

Эх сурвалж: АТҮТ

Хуваалцах