Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг уриаллаа

Улаанбаатар-Говьсүмбэр, Говьсүмбэр-Сайншанд, Сайншанд-Замын-Үүд гэсэн хатуу хучилттай босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орсноор хөдөлгөөн эрс нэмэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг уриаллаа
Орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар-Говьсүмбэр, Говьсүмбэр-Сайншанд, Сайншанд-Замын-Үүд гэсэн хатуу хучилттай босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орсноор хөдөлгөөн эрс нэмэгджээ. Үүнийг дагаад хурд хэтрүүлэн осол гаргах тохиолдол буурахгүй байгаа юм. 2015 оны эхний 10 сарын байдлаар энэ чиглэлд нийт 64 осол гарч, 29 хүний амь нас эрсэджээ.

Мөн Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан аялал жуулчлалын төв бүс болсон тул дотоодын иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, энэ хэрээр зам тээврийн ослын гаралт өсчээ. Иймээс иргэд та бүхэн орон нутгийн замд хурд хэтрүүлэлгүй хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах