Орон нутгийн замд хяналт, шалгалт хийжээ
Орон нутгийн замд гулгаа үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс өчигдөр Өвөрхангай, Архангай аймгийн чиглэлийн орон нутгийн замд зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж ажиллалаа.
Мэдээллийн алба

Шалгалтын үеэр орон нутгийг зорьж буй тээврийн хэрэгслүүд нь зуны дугуйтай, хээ нь элэгдэж арилсан, хөдөлгөөнд оролцох боломжгүй, стандартын шаардлага хангахгүй дугуйтай байснаас гадна хамгаалах бүс хэрэглээгүй, хүн ба ачаа тээврийн журам зөрчсөн зөрчлүүд дийлэнх хувийг эзэлжээ. Энэ талаар харьяа аймгийн Замын цагдаагийн тасагт зөрчлийг арилгуулах, тогтмол хяналт шалгалт хийж ажиллах талаар шаардлага хүргүүлсэн байна.

Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэрэв асуудалтай бол яаралтай засч замын хөдөлгөөнд оролцох, орой үдэш хөдөлгөөнд оролцож байгаа бол өөдөөс ирж яваа авто машиндаа гэрлээ заавал шилжүүлэх, хамгаалах бүсээ зүүж хэвшихийг зөвлөж байна.