Орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулахыг зөвлөж байна
Сар шинийн баяр дөхөж хөдөө орон нутгаас нийслэл рүү зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.
Мэдээллийн алба

Сар шинийн баяр дөхөж хөдөө орон нутгаас нийслэл рүү зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.
Мөн орон нутгийн зам цас, халтиргаатай, зарим үед цаг агаараас хамаарч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байна.
Тиймээс иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо хүүхдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулахыг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүллээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамирын ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулахыг зөвлөж байна


















