Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 11-р сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж хөдөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна
Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 11-р сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөе.
Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүд нь

- Даатгалтай
- Нэгдсэн хяналттай /GPS/
- Аюулгүй байдлыг бүрэн хангасан
- Бэлтгэгдсэн мэргэшсэн жолоочтойгоор таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган, тав тухтай, дулаан тохилог орчинд үйлчилж байна.

Мөн улс, хот хоорондын чиглэлд ачаа, зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн байршлыг ажлын цагаар 70070012, ажлын бус цагаар 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой.

Хуваалцах