Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн замуудын хучилтын ажил үргэлжилж байна

Шинэчлэлийн Засгийн газар, Зам, тээврийн яамнаас аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хэрэгжүүлж эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Уг ажлын хүрээнд салбарын яамны зүгээс энэ онд Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох төлө

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн замуудын хучилтын ажил үргэлжилж байна
Орон нутгийн замуудын хучилтын ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газар, Зам, тээврийн яамнаас аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хэрэгжүүлж эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Уг ажлын хүрээнд салбарын яамны зүгээс энэ онд Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Өмнөговь аймгийн замыг ашиглалтад хүлээж авсан бөгөөд аравдугаар сардаа багтааж Хөвсгөл, Сүхбаатар аймгийн замын ажлыг дуусгахаар зам барилгын гүйцэтгэгч компаниуд шаргуу ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн чиглэлийн 253.3 км зам тавихаас 229.02 км замын хучилтын ажил бүрэн дуусаж, одоо 24.3 км замын хучилтын ажил үлдээд байгаа аж.

Харин Сүхбаатар аймгийн авто замын тухайд нийтдээ 177.9 км замын хучилт хийхээс 145. 7 км замын хучилт хийгдэж, одоогоор 32.2 км замын хучилт үлдээд байна. Өдөртөө 2-3 км замын хучилтыг хийдэг зам, барилгын гүйцэтгэгч компаниуд гэрээт хугацаандаа замаа бүрэн тавьж дуусна гэсэн амлалтыг салбарын яамандаа өгсөн байна.

Түлхүүр үг:Орон нутгийн замуудын хучилтын ажил үргэлжилж байна
Хуваалцах