Орон нутгийн замын эвдрэл их байна
Орон нутгийн замд дээд тал нь 40 тн-ийн даацтай авто машин явах стандарттай. Гэтэл үүнээс хэд дахин хүнд ачаатай авто машин зорчиж байгаагаас зам эвдрэх үндсэн шалтгаан болоод байна.
Мэдээллийн алба

Орон нутгийн замд дээд тал нь 40 тн-ийн даацтай авто машин явах стандарттай. Гэтэл үүнээс хэд дахин хүнд ачаатай авто машин зорчиж байгаагаас зам эвдрэх үндсэн шалтгаан болоод байна.
Харин нийслэлийн замын хувьд хугацаа шахаж “яаралтай ашиглалтанд оруул” гэсэн шаардлагаас болж зам хугацаанаасаа өмнө энхэл донхолтой болж байгааг мэргэжлийн хүн тайлбарлалаа.
Мөн хучилтийг зузаан тавих, хугацаа шахахгүй байж чадвал замын эвдрэл энэ хэрээр буурах юм байна.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэлтсийн дарга Д.Доржханд ярилаа.


















