Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн зарим зам өнөөдөр 11:00 цаг хүртэл хаалттай байна

Өчигдөр хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас авто зам, замын байгууламж цасанд боогдож, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн зарим зам өнөөдөр 11:00 цаг хүртэл хаалттай байна
Орон нутгийн зарим зам өнөөдөр 11:00 цаг хүртэл хаалттай байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас авто зам, замын байгууламж цасанд боогдож, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул:

А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр

А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь

А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад

А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан

А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан

А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон.

Мөн Сүхбаатар, Өмнөговь аймгууд орох, гарах хөдөлгөөнөө түр хязгаарласан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах