Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн зорчигчид 18 хувиар өсжээ

Зам, тээврийн яамнаас автотээврийн зорчигч үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ая тухтай аялах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа аж.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн зорчигчид 18 хувиар өсжээ
Орон нутгийн зорчигчид 18 хувиар өсжээ. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн яамнаас автотээврийн зорчигч үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ая тухтай аялах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Үүний үр дүнд автотээврийн орон нутгийн зорчигчдын тоо 2024 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1.7 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсжээ.

Түүнчлэн, 2024 онд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлээр Хавирга-Ар хашаатын боомт, Ханги-Мандалын боомт, Шивээхүрэн-Сэхээгийн боомтоор зорчигчийн тогтмол бус тээвэрлэлтийг эхлүүлж, 124 мянган зорчигч тээвэрлэсэн бол оны эхний 11 сарын байдлаар нийт 727 мянган зорчигчид улс хоорондын автотээврийн үйлчилгээг үзүүлжээ.

Хуваалцах