“Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлэг эхэллээ
Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорациас зохион байгуулж буй “Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.
Мэдээллийн алба

Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорациас зохион байгуулж буй “Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.
Хэлэлцүүлгийн зорилго орон сууцны бодлого, тогтолцоо, гарц шийдлийг шинэ шатанд гаргахад чиглэгдэж байгаа бөгөөд Төр, хувийн хэвшил, үнэт цаасны хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын 200 гаруй төлөөлөгч хамтдаа орон сууцны санхүүжилтийн хүртээмжтэй, шинэ гарц шийдлийг эрэлхийлж байна.
Хэлэлцүүлэг “Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого”, “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо”, “зээлийн шийдэл, хүртээмж” сэдвийн хүрээнд өрнөж байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.



















