Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж бусад салбараас бага байна

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж бусад салбараас 20-30 хувиар бага байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж бусад салбараас бага байна
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж бусад салбараас бага байна. Зураг: МҮОНРТ

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж бусад салбараас 20-30 хувиар бага байна.

Өнгөрөгч 2 сард салбарын ажилтнуудын төлөөлөл цалин хөлсөө 2 дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан.

Шаардлагаа Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам зэрэг 6 байгууллагад хүргүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар эдгээрээс 3 нь шаардлагын хариуг ирүүлсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас өнгөрөгч 7 хоногт ус, дулааны үнийг нэмэхгүй гэсэн шийдвэр гаргасан.

Энэ нь нэг талдаа ард түмний амьдралыг бодсон шийдвэр боловч нөгөө талдаа орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг нэмэх баталгаагүй болгосон шийдвэр гэж салбарынхан үзэж байна.

Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Жавзандулам ингэж ярилаа.

Mongolian National Radio · Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж бусад салбараас бага байна

Хуваалцах