Орон сууц, сургууль, цэцэрлэгийн халаалтыг өгч эхэллээ
Одоогоор Хан-Уул дүүргээс бусад дүүргийн орон сууц, сургууль, цэцэрлэгйн халаалтыг өгөөд байгаа аж.
Мэдээллийн алба

Өнөөдөр “Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компаниас орон сууц болон сургууль, цэцэрлэгийн халаалтыг өгч эхэллээ.
Тус төрийн өмчит компанийн харьяанд нийт 134 дулаан дамжуулах төв ажилладаг байна. Өнөөдөр 16:00 цагийн орчимд авсан мэдээгээр эдгээр дулаан дамжуулах төвийн 80 гаруй нь халаалтаа өгч, хэвийн ажиллаж эхэлжээ. Харин 10 гаруй дулаан дамжуулах төвд бага хэмжээний засвар үйлчилгээний ажил хийж байгаа бөгөөд ирэх амралтын өдрөөс хэвийн ажиллаж эхлэх юм байна. Одоогоор Хан-Уул дүүргээс бусад дүүргийн орон сууц, сургууль, цэцэрлэгийн халаалтыг өгөөд байгаа аж.
Нэмж мэдээлэхэд, албан байгууллагуудын халаалтыг ирэх 10 дугаар сарын 1-нээс өгнө.


















