Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцанд үйлдвэрлэл эрхэлсэн модон эдлэлийн цехийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, 80 дугаар байрны зоорийн давхарт байрлах модон эдлэлийн цех, сийлбэрийн урлангийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.Шалгалтаар нийтийн зориулалттай орон сууцанд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцанд үйлдвэрлэл эрхэлсэн модон эдлэлийн цехийн үйл ажиллагааг зогсоолоо
Орон сууцанд үйлдвэрлэл эрхэлсэн модон эдлэлийн цехийн үйл ажиллагааг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, 80 дугаар байрны зоорийн давхарт байрлах модон эдлэлийн цех, сийлбэрийн урлангийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар нийтийн зориулалттай орон сууцанд 40 дБА-иас их хэмжээний дуу чимээ гаргасан үйлдвэрлэл эрхэлсэн байх тул зөрчил гаргасан иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйл ажиллагаа ашиглалтыг зогсоох Прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлэн, шийтгэлийн арга хэмжээ авч, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

Хуваалцах