Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ

Засгийн газар 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ
Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ. Засгийн газар 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлууллаа. Энэ хөтөлбөрт Үндэсний орон сууцны нэгдсэн корпораци байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилт тавьж байна. Мөн хуримтлалын нэгдсэн санг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, орон сууцны хорооллуудыг барихаар төлөвлөжээ.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ингэж ярилаа.

Mongolian National Radio · Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ

Мөн нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар төлөвлөж байна.

Хуваалцах