Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцны 10 хувийн урьдчилгааны асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй

Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг судалж байна. Гэхдээ эдийн засаг хүндэрсэн ийм нөхцөлд шууд баталгаа гаргаж өгнө гэж хэлэх боломжгүй гэж Сангийн сайд Б.Болор тайлбарлалаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны 10 хувийн урьдчилгааны асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй
Орон сууцны 10 хувийн урьдчилгааны асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй. Зураг: МҮОНРТ

Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг судалж байна. Гэхдээ эдийн засаг хүндэрсэн ийм нөхцөлд шууд баталгаа гаргаж өгнө гэж хэлэх боломжгүй гэж Сангийн сайд Б.Болор тайлбарлалаа.

Түүнчлэн 10 хувийн урьдчилгаанд батлан даалт гаргах ажлыг “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол дээр туршиж байгаа юм байна.

Квот авсан иргэд, албан байгууллага өнөөдрийн дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтаа “Төрийн Орон Сууцны Корпораци” дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн, “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулах хэрэгтэй.

Хэрэв заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж, “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулаагүй тохиолдолд хуваарилагдсан орон сууц худалдан авах эрхийг цуцалж, зах зээлд нээлттэй худалдахыг Төрийн орон сууцны корпорациас анхааруулсан байна.

Хуваалцах