Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцны байранд зочид буудал ажиллуулахыг хоригложээ

Дархан сумын Засаг дарга захирамж гаргаж өчигдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал, дэн буудал ажиллуулахыг хоригложээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны байранд зочид буудал ажиллуулахыг хоригложээ
Орон сууцны байранд зочид буудал ажиллуулахыг хоригложээ. Зураг: МҮОНРТ

Дархан сумын Засаг дарга захирамж гаргаж өчигдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал, дэн буудал ажиллуулахыг хоригложээ.

“Нийтийн эзэмшлийн орон сууцанд зочид буудал, дэн буудал ажиллаж байгааг таслан зогсоогооч ээ” гэдэг саналыг багийн иргэдийн нийтийн хурлаараа дамжуулан иргэд сум орон нутгийн удирдлагуудад ихээр ирүүлдэг аж. Энэ дагуу ИТХ чиглэл өгсөний учир олон удаагийн судалгааг хийжээ. Судалгаагаар Дархан суманд нийтийн эзэмшлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг нийт 22 зочид буудал, дэн буудал байдаг гэсэн судалгаа гарсан байна. Ингээд үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн 3, 4 буудлаас бусад нь захирамж ёсоор өчигдрөөс эхлэн ажиллахгүй болжээ.

Түлхүүр үг:дархан
Хуваалцах