Орон сууцны элэгдлийн нэгдсэн сан байгуулна
Орон сууц болон нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эдийн засаг, байгаль орчны байнгын хорооны хурлаар оруулж хэлэлцүүллээ.
Мэдээллийн алба

Орон сууц болон нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эдийн засаг, байгаль орчны байнгын хорооны хурлаар оруулж хэлэлцүүллээ.
ОСНААГ олон жилийн турш хуримтлагдсан өр авлагаасаа шалтгаалж хэрэглэгчдийн төлсөн цэвэр, бохир ус, дулааны төлбөрийг хангагч байгууллагуудад тухай бүрт шилжүүлж чадахгүй бусад өр төлбөрт шилжүүлдгээс хэрэглээний халуун ус, цэвэр усаар хязгаарлагдах, шаардлагатай хэмжээнд дулааны эрчим хүчээр хангагдахгүй тохиолдол гардаг.
Тиймээс хэрэглэгчдийн төлсөн төлбөрийн мөнгөний урсгалыг тухай бүрт нь хүний оролцоотойгоор бус программ хангамжийн тусламжтайгаар зохицуулдаг болохоор төлөвлөж байгаа юм. Энэ үйлчилгээг оператор компаниуд хариуцах юм.
Мөн хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор нийтийн зориулалтын орон сууцны дундын өмчлөлийн инженерийн шугам тоноглол эд хөрөнгийн элэгдлийн нэгдсэн санг байгуулах гэж байна. Ингэснээр оршин суугчдын өмнө холбогдох байгууллагууд хариуцлага хүлээх боломж бүрдэх юм.


















