Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцны индексийг сар тутам гаргана

Монголбанкны захиалгаар, “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компаниуд хамтран орон сууцны индексийг сар тутам гаргадаг боллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны индексийг сар тутам гаргана
Орон сууцны индексийг сар тутам гаргана. Зураг: МҮОНРТ

Монголбанкны захиалгаар, “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компаниуд хамтран орон сууцны индексийг сар тутам гаргадаг боллоо.

Тэдний хийсэн судалгаагаар, орон сууцны үнийн индекс өмнөх сараасаа хоёр хувиар өсчээ. Харин өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Мөн Орон сууцны үнийн индексийг анх удаа сараар гаргаж байна.

Сар тутам гарах энэ индекийг инфляцид оруулж тооцвол, үнийн өсөлт илүү бодитой гарах боломжтой. Нөгөө талаас орон сууцны үнийн хөөсийг судлах боломжтой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Үнээс гадна, Үндэсний статистикийн хороо 2009 оноос эхлэн орон сууцны үнийн индексийг улирал тутам гаргаж байгаа юм.

Энэ талаар “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн гүйцэтгэх захирал н.Батзориг ярилаа.

Хуваалцах