Орон сууцны ипотекийн зээл өсөх хандлага байна
Өөрөөр хэлбэл дээрх санхүүжилтээс 11042 иргэний хүсэлтийг судлан үзэж бүрэн шийдвэрлэсэн байна. Үүгээрээ орон сууцны ипотекийн 314.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлжээ.
Мэдээллийн алба

Өмнө олгосон ипотекийн зээлээс 746.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
Өөрөөр хэлбэл дээрх санхүүжилтээс 11042 иргэний хүсэлтийг судлан үзэж бүрэн шийдвэрлэсэн байна. Үүгээрээ орон сууцны ипотекийн 314.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлжээ.
Иргэд, олон нийт 143.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас арилжааны банкууд 1120 иргэнд 53.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна.
Цаашдаа иргэдийн орон сууцтай болох, мөн 8 хувийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах эрэлт хэрэгцээ тогтвортой өсөх хандлага харагдаж байна хэмээн эдийн засагчид үзэж байна.
Мөн энэ эрэлт хэрэгцээг дагаад барилгын компаниудын үйл ажиллагаа эрчимтэй хөгжих, ажлын байр олноор бий болох зэрэг эдийн засгийн нааштай хандлагууд харагдаж эхэлж байгааг салбар хариуцсан албаны хүмүүс онцлов.


















