Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Орон сууцны хороололд гарсан гал түймрийг бүрэн унтрааж, 60 гаруй иргэний аюулгүй байдлыг хангажээ

Өчигдөр 17:28 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Ханс вилл" хотхоны байранд 5 давхрын айлаас утаа гараад байна гэсэн дуудлага ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны хороололд гарсан гал түймрийг бүрэн унтрааж, 60 гаруй иргэний аюулгүй байдлыг хангажээ
Орон сууцны хороололд гарсан гал түймрийг бүрэн унтрааж, 60 гаруй иргэний аюулгүй байдлыг хангажээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр 17:28 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Ханс вилл" хотхоны байранд 5 давхрын айлаас утаа гараад байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14-р анги, нэмэлтээр Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг 18:03 цагт зогсоож, 18:13 цагт бүрэн унтраалаа.

Алба хаагчид 60 гаруй иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангасан гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах