Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцны үнэ буурч байна

Энэ нь өмнөх долоодугаар сараасаа 0.5 хувиар буурсан үзүүлэлт бол өнгөрсөн 2014 оны мөн үеэс 10 гаруй хувиар буурсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны үнэ буурч байна
Орон сууцны үнэ буурч байна. Зураг: МҮОНРТ

“Тэнхлэг зууч” компани наймдугаар сарын Орон сууцны үнийн индексийн судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгаагаар орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 11.7 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх долоодугаар сараасаа 0.5 хувиар буурсан үзүүлэлт бол өнгөрсөн 2014 оны мөн үеэс 10 гаруй хувиар буурсан байна. Шинэ болон хуучин орон сууцны үнэ бүгд буурсан үзүүлэлттэй байгаа гэдгийг Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн эдийн засагч Э.Хишигжаргал хэлж байна.

Өнгөрөгч сарын орон сууцны үнийн индексийг гаргахдаа, Улаанбаатар хотод зах зээлд борлуулахаар нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4950 гаруй орон сууцны мэдээллийг хамруулжээ. Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч” компани орон сууцны үнийн индекс гаргадаг юм.

Хуваалцах