Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Орон сууцны үнэ буурчээ

Өнгөрсөн аравдугаар сарын хувьд орон сууцны үнэ 2.68 хувиар буурсан бөгөөд энэ нь хамгийн доод хязгаартаа хүрсэн үзүүлэлт аж.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны үнэ буурчээ
Орон сууцны үнэ буурчээ. Зураг: МҮОНРТ

Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн компаниуд орон сууцны индексийн судалгаа хийжээ. Судалгаагаар орон сууцны үнэ буурч байгаа нь ажиглагдсан байна. Өнгөрсөн аравдугаар сарын хувьд орон сууцны үнэ 2.68 хувиар буурсан бөгөөд энэ нь хамгийн доод хязгаартаа хүрсэн үзүүлэлт аж. Судлаачдын үзэж буйгаар цаашид орон сууцны үнэ буурах гэнэ.

Дашрамд дурдахад, 8 хувийн ипотекийн зээл олгож эхэлснээс хойш орон сууцны үнэ огцом өсч, энэ оны гуравдугаар сард хамгийн дээд хязгаартаа хүрсэн байна.

Хуваалцах