Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцны үнэ буурчээ

Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Тэнхлэг зууч” компани нийслэлд зарагдсан орон сууцны үнийг өнгөрсөн 10 дугаар сарын байдалтай харьцуулсан судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны үнэ буурчээ
Орон сууцны үнэ буурчээ. Зураг: МҮОНРТ

Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Тэнхлэг зууч” компани нийслэлд зарагдсан орон сууцны үнийг өнгөрсөн 10 дугаар сарын байдалтай харьцуулсан судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон сууцны үнэ 11.5 хувиар буурсан байна. Иргэдийн худалдан авах чадвар суларсан нь орон сууцны үнэ сар бүр тогтмол буурахад нөлөөлсөн гэдгийг судалгааны байгууллага онцолж байна.

Судалгаанд өнгөрсөн 10 дугаар сард зарагдсан 5124 орон сууцны үнийг хамруулжээ. Шинэ орон сууцны үнэд тогтвортой байдал ажиглагдаж байгаа ч хуучин орон сууцны үнийн уналт дундаж үнэ буурахад нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Түүнчлэн төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ харилцан адилгүй байна. ХУД-т хамгийн өндөр буюу 1 мкв нь 2.7 сая төгрөг, харин хүн ам олонтой СХД-т 1.5 сая төгрөг байгаа аж.

Энэ судалгааг өнгөрөгч 2013 оноос эхлүүлсэн. Орон сууцны үнийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарч байсан. Тэгвэл тухайн оны 12 дугаар сараас үнэ буурч эхэлснээр энэ оны 10 дугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 11.5 хувьд хүрч буурчээ.

Хуваалцах