Орон сууцны үнэ өсчээ
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд орон сууцны үнэ 100 хувиар өссөнийг салбарын яам мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд орон сууцны үнэ 100 хувиар өссөнийг салбарын яам мэдэгдлээ. Барилга, хот байгуулалтын яам орон сууцны үнийн өсөлтийг судалжээ.
Энэ онд манай улсын барилгын салбар өмнөх жилүүдийнхээс хурдтай өсч байгааг салбарынхан онцоллоо.
Төсвийн санхүүжилтээр болон гадны хөрөнгө оруулалтаар барилгын салбарт хэд хэдэн төслийг эхлүүлснээр барилгын салбар өнгөрсөн онд 25.6 хувиар өсчээ.
Үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууцны зориулалттай барьсан барилга 2011 оныхоос буурсан ч сургууль, эмнэлэг, орон сууцны барилгын хөрөнгө оруулалт нэмэгдсэн тул эргээд нөхөж чаджээ.


















