Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцны зогсоолоос автомашин хулгайлсан хэрэг гарчээ

цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай Ш, Ч нарыг холбогдуулан шалгаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны зогсоолоос автомашин хулгайлсан хэрэг гарчээ
Орон сууцны зогсоолоос автомашин хулгайлсан хэрэг гарчээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах байрны гадна талын авто зогсоолоос автомашин алдагдсан байна" гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай Ш, Ч нарыг холбогдуулан шалгаж байна.

Иймд жолооч нарыг өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд хяналтын камертай газарт байрлуулах, тээврийн хэрэгслээ худалдан борлуулахдаа өөрийн хараа хяналт дор шалгуулах нь дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах