Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлно

Зөвлөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллаж байгаа аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлно
Орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлно. Зураг: МҮОНРТ

Ирэх долоо хоногт нийслэлийн орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлох зорилгоор “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан зөвлөлгөөнийг зохион байгуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Зөвлөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллаж байгаа аж.

Хамтарсан зөвлөлгөөнийг зохион байгуулахад шаардагдах 8.750.000 төгрөгийг Тамгын газрын батлагдсан урсгал зардлын төрийн өмнөөс гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгожээ.

Хуваалцах