Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон тооны эвлэрүүлэн зуучлагчид ажилдаа оржээ

Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийн орон тоог нэмэгдүүлэх зорилготой байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон тооны эвлэрүүлэн зуучлагчид ажилдаа оржээ
Орон тооны эвлэрүүлэн зуучлагчид ажилдаа оржээ. Зураг: МҮОНРТ

УИХ-аас баталсан Шүүхийн тухай багц хуулийн нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 онд батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хуулийг хэрэгжүүлэх эвлэрүүлэн зуучлагчдыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн зохион байгууллалтын хэлтсээс бэлэн болгожээ. Хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлагч нь шүүхийн орон тооны ажилтан байх бөгөөд одоогийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллах орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажилдаа орсон байна. Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийн орон тоог нэмэгдүүлэх зорилготой байгаа ажээ.

Хуваалцах