Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Орос, Америкийн тал Сирийн асуудлаар уулзна

Орос, Америкийн тал Сирийн асуудлаар уулзна

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орос, Америкийн тал Сирийн асуудлаар уулзна
Орос, Америкийн тал Сирийн асуудлаар уулзна. Зураг: МҮОНРТ

Сири улсын байдлыг тус улсын эрх баригчид болон сөрөг хүчнийхний оролцоотойгоор зохицуулахыг зорьж байгаа олон улсын бага хуралд бэлдэх асуудалтай холбогдуулан 8-р сарын сүүлээр Гаага хотноо Орос-Америкийн уулзалт болохоор боллоо. НҮБ-ын төв байрнаас нэгэн мэдээллийн эх сурвалж энэ тухай мэдээлснийг РИА “Новости” агентлаг уламжиллаа. Уулзалт яг хэзээ болохыг тухайн уулзалтыг санаачлагч Орос, АНУ-ын талууд тодорхойлох аж. Гаагад болох хэлэлцээ нь, түрүү жилийн өдийд Женевт болж байсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд болон Сиритэй хөрш зэргэлдээ орнуудын Гадаад яамны сайд нарын түвшний уулзалтын үргэлжлэл болох аж. Тус уулзалтаар тэд Сирид хүчирхийллийг зогсоож, Сирийн нийгмийн бүх сонирхогч талуудын оролцоотой засгийн газар байгуулах шаардлагатай гэдэг дээр санал нийлж тохиролцоонд хүрч байсан ажээ.

Хуваалцах