Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Орос, Америкийн төрийн тэргүүнүүд уулзана

ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүд сүүлийн нэг жилийн хугацаан дахь анхны уулзалтаа Нью-Йорк хотод өнөөдөр хийхээр төлөвлөжээ. Крымыг булаан эзэлсэн, украйны зүүн хэсэгт болж байгаа зэвсэгт мөргөлдөөн,

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орос, Америкийн төрийн тэргүүнүүд уулзана
Орос, Америкийн төрийн тэргүүнүүд уулзана. Зураг: МҮОНРТ

ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүд сүүлийн нэг жилийн хугацаан дахь анхны уулзалтаа Нью-Йорк хотод өнөөдөр хийхээр төлөвлөжээ. Крымыг булаан эзэлсэн, Украйны зүүн хэсэгт болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, мөн оросууд Сирид цэргийн оролцоогоо зузаатгаж байгаа зэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа энэ цаг үед хоёр ерөнхийлөгч уулзах болсон нь олны анхаарлыг ихээр татаж байна.

Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр, Барак Обама, В.Путин нар НҮБ-ын Ерөнхий асссамблейн чуулганы хүрээнд ийнхүү уулзах аж. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песковын хэлснээр, В.Путины Нью-Йорк хотод байх ажлын хуваарь урьдчилсан байдлаар ийн төлөвлөгджээ.

Үүнд, В.Путин Нью-Йоркт нисэж ирээд, Ерөнхий ассамблейн чуулганд оролцож, үг хэлнэ, дараа нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзаж, ерөнхий нарийн бичгийн даргын нэрийн өмнөөс зохиогдох арга хэмжээнд улс орны төлөөлөгчдийн багийг тэргүүлж байгаагийн хувьд оролцоно. Дараа нь японы ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм байна.

Энэ уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч энэ уулзалтаар Сирид оросын цэргийн оролцоо нэмэгдэж байгаа асуудлыг хөндөнө, мөн сирийн нөхцөл байдлыг эв зүйгээр зохицуулах ямар арга чарга байна гэдгийг хэлэлцэнэ. Учир нь хамгийн сүүлд В.Путин, Барак Обама нар Тегерантай Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар бүхнийг хамарсан тохиролцоо байгуулж, гарын үсэг зурсаны дараа утсаар ярьсанаас хойш бараг харилцаагүй байгаа юм.

Хуваалцах