Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Орос, Израйль Сири дэх цэргийн ажиллагаагаа уялдуулна

Орос, Израйль хоёр улс Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаагаа уялдуулахаар болжээ. Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Израйлийн Ерөнхий сайд

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орос, Израйль Сири дэх цэргийн ажиллагаагаа уялдуулна
Орос, Израйль Сири дэх цэргийн ажиллагаагаа уялдуулна. Зураг: МҮОНРТ

Орос, Израйль хоёр улс Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаагаа уялдуулахаар болжээ. Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар утсаар ярих үеэрээ энэ талаар хэлэлцсэн байна. Израйлийн Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр хоёр удирдагч алан хядагчдын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, энэ хүрээнд агаарын цэргийн ажиллагаагаа уялдуулахаар зөвшилцжээ. Өнгөрсөн ням гарагт Ливаны цэргийн дээд тушаалтан Самир Кунтар агаарын цохилтод өртөн, амь үрэгдсэн.

Сирийн Засгийн газрыг дэмжигч цэргүүдийн байршилд хийсэн тус агаарын цохилтыг Израйлийн онгоц үйлдсэн гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа. Харин Израйлийн тал энэ талаар албан ёсны тодруулга хийгээгүй юм. Гэхдээ дээрх явдлаас үүдэн Орос, Израйлийн онгоцууд санамсаргүй харилцан гал нээхээс сэргийлэх зорилгоор хоёр удирдагч энэ талаар хэлэлцсэн гэж ажиглагчид үзэж байна.

Хезболла бүлэглэлд нэр нөлөөтэй Самир Кунтар нь Израйлийн дөрвөн иргэний аминд хүрч, улмаар энэ хэргийнхээ төлөө тус улсад 30 жил хорих ял эдэлж байгаад 2008 онд тохиролцоогоор суллагдсан. Түүний амь үрэгдсэн тухай мэдээг Израйлийн сайд нар болон хууль тогтоогчид баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм.

Хуваалцах