Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Орос,Хятад хоёр улс цэргийн хамтарсан сургуулилт хийнэ

Орос,Хятадын цэргийнхэн «Энхийн ажиллагаа» терроризмын эсрэг хамтарсан сургуулилтын төлөвлөгөөгөө боловсруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орос,Хятад хоёр улс цэргийн хамтарсан сургуулилт хийнэ
Орос,Хятад хоёр улс цэргийн хамтарсан сургуулилт хийнэ. Зураг: МҮОНРТ

Орос,Хятадын цэргийнхэн «Энхийн ажиллагаа» терроризмын эсрэг хамтарсан сургуулилтын төлөвлөгөөгөө боловсруулжээ. Тус сургуулилт 7-р сарын 27-оос 8-р сарын 15-ыг дуустал Оросын “Төв цэргийн тойргийн талбарт” явагдана.“Энхийн ажиллагаа” –ны сургуулилт 2003 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд энэ жил Орос,Хятадын 60 офицер штабын бүрэлдэхүүнээр оролцохоор болсон байна.

Уг үйл ажиллагаанд Командлал-штабын сургууль 1500 гаруй цэргийн албан хаагчаа оролцуулах ба хуурай замын цэргийн ажиллагаагаар сургуулилтаа өндөрлүүлэхээр болжээ.

Түлхүүр үг:орос хятад
Хуваалцах