Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Орос, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалт боллоо

ОХУ болон БНХАУ хамтарсан цэргийн сургуулилалт хийж байгаагаа пүрэв гарагт зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орос, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалт боллоо
Орос, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалт боллоо. Зураг: МҮОНРТ

ОХУ болон БНХАУ хамтарсан цэргийн сургуулилалт хийж байгаагаа пүрэв гарагт зарлалаа. Тус сургуулилалт Номхон далайн бүсэд болсон байна.

Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд пүрэв гарагт мэдэгдсэн юм. Хоёр улсын байлдааны хөлөг онгоцууд Номхон далай болон Ангийн тэнгист эргүүлд гарч, бэлтгэл сургуулилалт хийсэн байна. Энэ үеэр байлдааны хөлгүүд туршилтаар гал нээж, мөн хөлгийн тавцангаас нисдэг тэрэг хөөргөх, хөлөг хооронд холбоо тогтоох зэргээр сургуулилалт хийсэн байна.

Мөн их бууны ангиуд ч удахгүй дадлага хийхээр төлөвлөж байгаагаа тус мэдэгдэлд дурдсан юм. Эдгээр хамтарсан цэргийн ажиллагаа нь хоёр улсын Тэнгисийн цэргийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой гэдгийг ОХУ-ын талаас мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд энэ үйл ажиллагаа нь Ази-Номхон далайн бүсийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэжээ.

Энэхүү сургуулилалт нь хоёр улсын хооронд мөрдөгдөж байгаа хязгааргүй гэх харилцааны хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм гэж "Москва таймс"-ын нийтлэлд бичсэн байна.

Хуваалцах