Орос, Хятадын төрийн тэргүүнүүд дээд хэмжээний уулзалт хийнэ
Тэд ирэх есдүгээр сарын 5-6-нд Санкт-Петербург хотноо уулзах аж. Хоёр улсын тэргүүний уулзалт дээд хэмжээнд болох талаар ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мэдэгдлээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Жинпинтэй уулзалт хийх тухай ИТАР-ТАСС мэдээллээ.
Владимир Путин, Си Жинпин нар ирэх сард ОХУ-д болох “Их хорь”-ын уулзалтын үеэр уулзан ярилцах юм байна.
Тэд ирэх есдүгээр сарын 5-6-нд Санкт-Петербург хотноо уулзах аж. Хоёр улсын тэргүүний уулзалт дээд хэмжээнд болох талаар ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мэдэгдлээ.
Тэрчлэн Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи хэлэхдээ “БНХАУ-ын дарга Си Жинпин өнгөрсөн гуравдугаар сард Москва хотод айлчилж, хоёр тал чухал яриа хэлэлцээ хийсэн нь Орос-Хятадын харилцаанд шинэ алхам болсон” гэж тэмдэглэсэн байна.


















