Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орос, Монгол хамтран байгалиа хамгаална

Хил дамнасан "Амар мөрний эх" болон "Тунк-Хөвсгөл" байгалийн цогцолбор газар байгуулахаар Орос болон Монголын Засгийн газрууд тохиролцжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орос, Монгол хамтран байгалиа хамгаална
Орос, Монгол хамтран байгалиа хамгаална. Зураг: МҮОНРТ

Хил дамнасан "Амар мөрний эх" болон "Тунк-Хөвсгөл" байгалийн цогцолбор газар байгуулахаар Орос болон Монголын Засгийн газрууд тохиролцжээ.
Энэ тохиролцоонд гарын үсэг зурах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев гаргасан байна. Баримт бичгийг тус улсын Байгаль орчны яам бэлтгэжээ.
Шилка, Аргунь гол нийлснээр үүсдэг Амар мөрний эх дэх Өвөр Байгалын өмнөд нутаг болон Байгал, Хөвсгөл нуурын сав газрын биологийн болон газар нутгийн олон төрлийг хамгаалахын тулд энэ бүс нутагт хил нь оршдог улсууд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй юм гэж Оросын Засгийн газар онцлон тэмдэглэсэн байна.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хил дамнасан "Амар мөрний эх" байгалийн цогцолбор газар байгуулжээ. Тус цогцолбор газарт ОХУ-ын талаас Өвөр Байгалын хязгаар дахь Сохондинск байгалийн дархан цаазат газар, Монгол Улсын талаас "Онон-Балж" үндэсний цэцэрлэгт хүрээлэн багтаж байна. "Тунк-Хөвсгөл" байгалийн цогцолбор газарт Оросын талаас Буриадын "Тунк" үндэсний цэцэрлэгт хүрээлэг, Монголын талаас "Хөвсгөл" үндэсний цэцэрлэгт хүрээлэн багтжээ.

Хуваалцах