"Орос танк" Абдулрашид Садулаев ДАШТ-д зодоглоно
олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахь удаагаа түрүүлэх зорилго тээн Норвегид очихоор болсон нь анхаарал татаж байна.
Мэдээллийн алба

Аравдугаар сарын 2-10-нд Норвегийн Ослод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тодров. Тодруулбал, Токиогийн олимпод оролцсон зургаан бөхөөс гурав нь Ослод зодоглохоор болжээ.
Түүнчлэн олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахь удаагаа түрүүлэх зорилго тээн Норвегид очихоор болсон нь анхаарал татаж байна.
Ослодболох ДАШТ-д зодоглох ОХУ-ын шигшээ баг:
57 кг: Абубакар Муталиев
61 кг: Абасгажи Магомедов
65 кг: Загир Шахиев
70 кг: Евгений Жербаев
74 кг: Тимур Бижоев
79 кг: Радик Валиев
86 кг: Артур Найфонов
92 кг: Магомед Курбанов
97 кг: Абдулрашид Садулаев
125 кг: Зелимхан Хизриев


















