Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оросууд манай хил дээр цэргийн хээрийн сургууль хийж эхэлжээ

Оросын зэвсэгт хүчин Монгол Улс, Хятадын хилийн дэргэд Өвөр байгалийн хязгаарын нутагт цэргийн өргөн хэмжээний хээрийн сургууль хийж эхэллээ. Хээрийн сургууль, цэргийн энэ маневрт Буриадын болон Өвөр байгалийн цэргийн тойрог, бүлэглэлүүд оролцож байгаа юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросууд манай хил дээр цэргийн хээрийн сургууль хийж эхэлжээ
Оросууд манай хил дээр цэргийн хээрийн сургууль хийж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Оросын зэвсэгт хүчин Монгол Улс, Хятадын хилийн дэргэд Өвөр байгалийн хязгаарын нутагт цэргийн өргөн хэмжээний хээрийн сургууль хийж эхэллээ.
Хээрийн сургууль, цэргийн энэ маневрт Буриадын болон Өвөр байгалийн цэргийн тойрог, бүлэглэлүүд оролцож байгаа юм.

Энэ хээрийн сургуулиар цэргийн бүлэглэл, анги нэгтгэлүүдийн шилжүүлэн байршуулах, давшиж шинэ байрлал эзлэх сургуулилт хийж байгаа гэж эх сурвалж мэдэгджээ.

Хээрийн сургуульд байлдааны болон тусгай зориулалтын 250 нэгж техник оролцож байгаа гэнэ.

Хээрийн сургуулийг ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч хурандаа генерал Сергей Суровкин удирдаж байна.

Хуваалцах