Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын агаарын хүчин Сирийн ардчилсан хүчний цэргийн байрлал руу цохилт өгчээ

Оросын агаарын цэргийн хүчний онгоц Сирийн ардчилсан хүчнийхэний цэргийн байрлал руу агаараас цохилт өгсөн байна. Цохилтонд өртсөн бүсэд орших Сирийн холбоотны цэргийнхэн Олон улсын эвслийн талд зогсдог төдийгүй “Исламын улс” террорист бүлгийн эсрэг тулалддаг дайчид юм. Энэ талаар АНУ-ын Батлан хамг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын агаарын хүчин Сирийн ардчилсан хүчний цэргийн байрлал руу цохилт өгчээ
Оросын агаарын хүчин Сирийн ардчилсан хүчний цэргийн байрлал руу цохилт өгчээ. Зураг: МҮОНРТ

Оросын агаарын цэргийн хүчний онгоц Сирийн ардчилсан хүчнийхэний цэргийн байрлал руу агаараас цохилт өгсөн байна. Цохилтонд өртсөн бүсэд орших Сирийн холбоотны цэргийнхэн Олон улсын эвслийн талд зогсдог төдийгүй “Исламын улс” террорист бүлгийн эсрэг тулалддаг дайчид юм. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн юм байна.

Пентагоны албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлснээр, тус үйл явдал өнгөрсөн бямба гарагт Гринвичийн цагаар 12 цаг 30 минутын орчимд Сирийн Дейр-эз-Зор хотоос холгүй Евфрат голоос зүүн зүгт болсон талаар онцолсон байна. Оросын агаарын хүчний өгсөн цохилтын улмаас Сирийн Ардчилсан хүчнийхэний хэд хэдэн дайчид бэртэж гэмтжээ. Түүнчлэн агаарын цохилтын бүсэд Олон үндэстний эвслийн хүчний цэргийнхэн ч байрлаж байсан юм байна. Азаар тэдгээр цэргүүд агаарын цохилтонд өртөөгүй гэдгийг онцолсон юм. Үүнтэй холбогдуулан Сирийн олон улсын эвслийн командлагч, дэслэгч генерал Пол Э.Франк мэдэгдэхдээ, “Исламын улс” террорист бүлгийн эсрэг тэмцэж байгаа талууд хоорондоо зөрчилдөх шаардлагагүй гэдгийг онцлоод, тулгарч болох асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллах болно гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн үүний зэрэгцээ “эвслийн хүчнийхэн болон тэдний түншүүд өөрсдийгөө хамгаалах эрхийг үргэлж баримталдаг” хэмээх түүний мэдэгдлийг Пентагоны албан ёсны цахим хуудсанд онцолсон юм.

Одоогийн байдлаар эвслийн хүчнээс өгөөд байгаа тус мэдэгдлийн хариуд Москва болон Дамаск ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй байгаа юм байна. Дэр-эз-зор хотын ойролцоох бүс нутаг “Исламын улс” хэмээх Жихадист бүлгийн хамгийн хүчирхэг байршил юм. Тус бүс нутаг сүүлийн 2 жилийн хугацаад террористуудын хяналтанд байгаа юм байна.

Хуваалцах