Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын АН-26 онгоц Сирид сүйрч, 39 хүн амиа алджээ

Сирид Оросын АН-26 онгоц сүйрсний уршгаар 39 хүн амиа алдсаныг тус улсын батлан хамгаалах яамнаас баталлаа. Тэдгээрийн нэг нь хурандаа генерал, 26 нь офицер байсныг тус яамнаас мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын  АН-26 онгоц Сирид  сүйрч, 39 хүн амиа алджээ
Оросын АН-26 онгоц Сирид сүйрч, 39 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Сирид Оросын АН-26 онгоц сүйрсний уршгаар 39 хүн амиа алдсаныг тус улсын батлан хамгаалах яамнаас баталлаа. Тэдгээрийн нэг нь хурандаа генерал, 26 нь офицер байсныг тус яамнаас мэдэгдлээ.

Оросын байлдааны ачаа тээврийн тус онгоц Сирийн Хмеймим дэх нисэх буудалд газардах үеэрээ осолдсон байна. ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээгээр тус онгоцонд багийн 6 гишүүн, 33 зорчигч явсан байна. Тэд бүгд Оросын зэвсэгт хүчний албан хаагчид байжээ.

Онгоц буулт хийж эхлэх үед нисэх буудлын орчимд цаг агаар хэвийн байсан аж. Багийн ахлагч нь 1 дүгээр зэрэглэлийн туршлагатай нисгэгч байсан бөгөөд осолдсон АН-26 ийн хувьд 3 мянган цагийн нислэг гүйцэтгэсэн онгоц байсныг ч баталж байна. Ослын шалтгааныг олон хувилбар дэвшүүлэн тодруулахаар ажиллаж байна. Тодруулбал, нисэх багийнхны алдаатай холбоотой гэсэн таамаглал байгаа бол мөн онгоцны шатахуун дууссан байсан гэсэн таамгийг ч дэвшүүлэн шалгаж байгаа аж.

Хуваалцах