Оросын арми Мариуполь хотод сэргээн босголтын ажлыг эхлүүлжээ
Оросын арми Украины Мариуполь хотод орон сууц барьж эхэлжээ. Баасан гарагт Мариуполь хотын захад барилгын ажил хийгдэж байгааг "Ассошиэйтед Пресс" агентлаг дүрсжүүлж, мэдээлсэн.
Мэдээллийн алба

Оросын арми Украины Мариуполь хотод орон сууц барьж эхэлжээ. Баасан гарагт Мариуполь хотын захад барилгын ажил хийгдэж байгааг "Ассошиэйтед Пресс" агентлаг дүрсжүүлж, мэдээлсэн.
Барилгын ажлыг Оросын цэргийн барилгын компани хариуцаж байна. Компанийн төлөөлөгч ирээдүйн оршин суугчдад санал болгож байгаа барилга байгууламжийг харуулсан жишээ орон сууцыг танилцуулжээ.
“Ажил "түргэвчилсэн хурдаар" явагдаж байна. Нэгж бүр гал тогоо, угаалгын өрөө, эд хогшлоор тоноглогдсон байх болно” гэж барилгын компанийн төлөөлөгч Олег Печенкин мэдэгджээ.


















