Оросын арми Зүүн Украин дахь Донецк руу довтолж байна
Оросын арми Украины зүүн хэсгийн Луганск мужид ялалт байгуулснаа зарлалаа. Одоо тэд хөрш Донецк муж руу анхаарлаа хандуулж байна.
Мэдээллийн алба

Оросын арми Украины зүүн хэсгийн Луганск мужид ялалт байгуулснаа зарлалаа. Одоо тэд хөрш Донецк муж руу анхаарлаа хандуулж байна.
Вашингтон дахь Дайн судлалын хүрээлэнгийн шинжээчдийн үзэж байгаагаар Оросын удирдагчид илүү их газар нутгийг эзлэхээр хүч түрэх магадлал өндөр байна.
Славянскийн оршин суугчид төрөлх хот нь довтолгооны дараагийн бай болж магадгүй гэж эмээж байна.
Украины командлагчид хариу цохилт болгож АНУ-ын пуужингийн системийг алс холын объектуудад ашиглаж байна. Гэсэн хэдий ч Оросын Батлан хамгаалахын албаныхан эдгээр зэвсгийн заримыг устгаж чадсан гэж мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков Оросын эвсэгт хүчин АНУ-д үйлдвэрлэсэн “ХИМАРС” пуужингийн хоёр систем, хоёр зэвсгийн агуулахыг устгасан гэж мэдэгджээ. Мөн Оросын зэвсэгт хүчнийхэн Украин дахь цэргийн объектуудад цохилт өгсөөр байна.
Харин Украины албаныхан эдгээр мэдэгдлийг худал гэж няцаажээ.


















