Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын армид "Терминатор-2" танкуудыг нийлүүлнэ

Оросын армид хамгийн шинэ үеийн танк болох "Терминатор-2"-ыг нийлүүлэхээр болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын армид "Терминатор-2" танкуудыг нийлүүлнэ
Оросын армид "Терминатор-2" танкуудыг нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Оросын армид хамгийн шинэ үеийн танк болох "Терминатор-2"-ыг нийлүүлэхээр болсон байна. Уралвагонзавод "Терминатор" танкийн эхний хувилбарыг нь үйлдвэрлэсэн бөгөөд бүр 2000 онд армийн зэвсэг техникт нийлүүлэх санал тавьж байсан юм.

Харин хоёр дахь шинэчилсэн хувилбараа 2006 онд үйлдвэрлэсэн ч армид нийлүүлэх гэрээг дөнгөж өнгөрсөн онд Оросын Батлан хамгаалах яамтай байгуулж байсан юм.

Гэхдээ байлдааны энэ хуягт техникийн анхны захиалагч бөгөөд худалдан авагч нь Казакстан улс байсан юм байна. "Терминатор"-ууд Сири дэх цэргийн ажиллагааны үеэр туршилтыг амжилттай давсан гэж Оросын Батлан хамгаалахын орлогч сайд Юрий Борисов өмнө нь мэдэгдэж байсан юм.

"Терминатор-2" нь 30 мм-ийн автомат их буутай. Дуунаас хурдан танк эсэргүүцэгч хоёр төхөөрөмж суурилуулсан. Автомат гранат шидэгч хоёртой. 7.62 мм-ийн пулеметтай юм байна. 360 хэмд орших гурван өөр байг нэг дор устгах чадалтай аж. Цаг агаарын ямар ч нөхцөлд өдөр, шөнө харгалзахгүй жижиг байг ч тавих боломжоор хангагдсан байдаг байна.

Хуваалцах