Оросын аваргууд “Дэлхийн цом”-д зодоглоно
Хойд хөршөөс "Рио-2016" олимпын наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев, дэлхийн хошой аварга Заур Угуев, дэлхийн аварга Гажимурад Рашидов тэргүүтэй улсын аварга бөхчүүдээ илгээхээр болжээ.
Мэдээллийн алба

Сербийн Белград хотод энэ сарын 16-18-нд болох чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох ОХУ-ын эрэгтэй баг бүрэлдэхүүн тодорчээ.
Хойд хөршөөс "Рио-2016" олимпын наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев, дэлхийн хошой аварга Заур Угуев, дэлхийн аварга Гажимурад Рашидов тэргүүтэй улсын аварга бөхчүүдээ илгээхээр болжээ.
Ганцхан 125 кг-д мөнгөн медальт тамирчин Шамиль Шариповыг шигшээ багийнхан нь итгэл хүлээлгэхээр болсон байна.
ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн
57 кг: Заур Угуев
61 кг. Абасгажи Магомедов
65 кг: Гажимурад Рашидов
70 кг: Чермен Валиев
74 кг: Разамбек Жамалов
79 кг: Ахмед Усманов
86 кг: Даурен Куруглиев
92 кг: Алихан Жабраилов
97 кг: Абдулрашид Садулаев
125 кг: Шамиль Шарипов


















