Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оросын аваргын шагналын сан 7.5 сая рубль

Тус тэмцээний нийт шагналын сан 7.5 сая рубль байна хэмээн Буриадын спортын сайд Вячеслав Дамдинцурунов мэдэгдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын аваргын шагналын сан 7.5 сая рубль
Оросын аваргын шагналын сан 7.5 сая рубль. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 2021 оны ОХУ-ын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-нд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болно.

Тус тэмцээний нийт шагналын сан 7.5 сая рубль байна хэмээн Буриадын спортын сайд Вячеслав Дамдинцурунов мэдэгдлээ.

"ЗГРП" компани ивээн тэтгэж буй тэмцээний аваргууд 250 мянга (монгол мөнгөөр бараг 10 сая төгрөг), мөнгө 150 мянга (5.7 сая), хүрэл медальтан 100 (3.8 сая) мянган рублийн шагнал хүртэнэ.

Хуваалцах