Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын элчин сайд буудуулж амиа алдлаа

Турк Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Карлов Анкара хотын орчин үеийн урлагийн галларейд болсон халдлагын үеэр амиа алдсан талаар Риа новости агентлаг албан эх сурвалжаас мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын элчин сайд буудуулж амиа алдлаа
Оросын элчин сайд буудуулж амиа алдлаа. Зураг: МҮОНРТ

Турк Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Карлов Анкара хотын орчин үеийн урлагийн галларейд болсон халдлагын үеэр амиа алдсан талаар Риа новости агентлаг албан эх сурвалжаас мэдээлж байна. 12 дугаар сарын 19-нд Оросын элчин сайдыг "Орос орон туркуудын нүдээр" буюу "Калининградаас Камчатк хүртэлх Орос орон" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож байх үед зэвсэгтэй нэгэн эрэгтэй хүн халджээ.

Элчин сайдыг үзэсгэлэнг нээж үг хэлэх үеэр ар талд нь “Аллах акбар” хэмээн хашгирах сонсогдож, тун удалгүй буудаж эхэлсэн гэж тэнд байсан гэрч ярьсан байна. Зэвсэгт этгээдийг хамгаалалтын алба болон цагдаагийнхан баривчлаад байгаа бөгөөд элчин сайдаас гадна гурван хүн халдлагад өртсөн байна. Халдлага болсон газарт Туркийн Дотоод хэргийн сайд хамт байжээ.

Хуваалцах