Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын Эрчим хүчний дэд сайд авлигын хэргээр баривчлагджээ

ОХУ-ын эрчим хүчний дэд сайд төсвийн мөнгөнөөс 600 гаруй сая рубль завшсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан болохыг мөрдөгчид лхагва гарагт мэдээллээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын Эрчим хүчний дэд сайд авлигын хэргээр баривчлагджээ
Оросын Эрчим хүчний дэд сайд авлигын хэргээр баривчлагджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын эрчим хүчний дэд сайд төсвийн мөнгөнөөс 600 гаруй сая рубль завшсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан болохыг мөрдөгчид лхагва гарагт мэдээллээ.

Эрчим хүчний сайд Александр Новакын найман дэд сайдын нэг Анатоли Тихонов нь мэдээллийн технологийн шинэ системд зориулсан 7.9 сая доллар орчим төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт буруутгагдаад байгааг тус улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том байгууллага болох Мөрдөн шалгах хорооноос мэдэгдсэн юм.

Тихонов нь 2013-2015 оны хооронд Оросын Эрчим хүчний агентлагийг удирдаж байх үедээ дээрх мөнгийг завшсан болохыг мэдээний “Коммерсантъ” агентлаг мэдэгдэв.

ОХУ-д авлига ихээхэн түгээмэл бөгөөд авлигатай тэмцэхээр Ерөнхийлөгч В.Путины амлалтын хүрээнд сүүлийн жилүүдэд тус улсын хэд хэдэн сайд, дэд сайд, өндөр албан тушаалтнууд саатуулагдаад байгаа билээ.

Хуваалцах