Оросын хамгийн залуу баатар Женя Табаков
Хэрвээ тэр өсч том болсон бол эр зоригтой мундаг хүн болох байсан хэмээн ээж нь дурсдаг.
Мэдээллийн алба

Женя Табаков гэх хүү Оросын хамгийн залуу баатар юм. Түүнийг "Эр зоригийн одон"-гоор нэхэн шагнасан билээ. Хэрвээ тэр өсч том болсон бол эр зоригтой мундаг хүн болох байсан хэмээн ээж нь дурсдаг.
Цэргийн эмчийн хүү Женя аав, ээж, эгчийн хамтаар Цэргийн хот Ногинскд амьдардаг байв. 2007 онд тэрбээр долоон настай байсан юм. Өөрийн 12 настай эгчийн хамт гэртээ тоглож суух мөчид хаалга нүдэн үл таних хүн том хүн байгаа эсэхийг асуув. Охин "ээж гэртээ байхгүй" гэхэд хэсэг чимээгүй болсон хүн дахин "Ээжээс чинь захидал ирснийг хүргэж ирлээ, шуудангийн хүн байна" хэмээн хаалгыг нь онгойлгуулан орж иржээ. Хутга барьсан том эрэгтэй хүн охиныг барин авч "гэртээ буй мөнгө, ээжийнхээ ээмэг бөгжийг хаана байгааг зааж өг" гэсэн байдаг. Дээрэмдээд зогсолгүй айсандаа уйлан буй охиныг угаалгын өрөө рүү чирэн орохыг харсан дүү нь "Манайхаас гар, эгчийг минь тавь" хэмээн орилон гал зуухнаасаа жижигхэн хутга барин гүйж ирэн үл таних хүний нуруунд дүрж орхив.
Өчүүхэн гэлгүй эгчийгээ хамгаалан буй хүүг ор руу шидэх хооронд гадагш гүйн гарч туслаарай гэж орилох охины дууг 4 давхрын хүн сонсон гарч ирэх үед алуурчин охины хойноос гүйхээр завдсан ба Женя хүү хөлнөөс нь зууран чирэгдсээр байв. Хүүг найман удаа хутгалсан байдаг ба түүний шарх амин тус газар нь хүрсэн байдаг. Тэр хүнийг тагтаар зугтахаар оролдох үед баривчлан авахад 32 настай 1975 онд төрсөн, Астраханаас ирсэн эрүүгийн давтан хэрэгтэн Сергей Кияшко гэгч байв.
Баатар хүү "Цагдаа болно" хэмээн мөрөөдөн тоглодог байж. Тэр эгчийнхээ төлөө, зузаан битүү захтай ноосон цамц өмссөн алуурчны нуруунд 3 см шарх үүсгэж чадсан байдаг. Хожим хүүгийн сурдаг байсан сургуулийг эр зоригт хүүгийн нэрэмжит болгон алдаршуулж, олон газар хөшөөг нь босгосон билээ.


Эх сурвалж: Цагдаагийн Алба Хаагчдын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо


















