Оросын хилээр нэвтрэх зөвшөөрлийн бичгийг нэмж хэвлэх шаардлагатай
ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын ачаалал ихэссэн. Тус боомтоор наймаас дээш суудалтай тээврийн хэрэгслээр нэвтрэхэд хүндрэлтэй болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Мэдээллийн алба

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын ачаалал ихэссэн. Тус боомтоор наймаас дээш суудалтай тээврийн хэрэгслээр нэвтрэхэд хүндрэлтэй болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Учир нь наймаас дээш суудалтай тээврийн хэрэгслээр ОХУ руу нэвтрэх гэж байгаа тохиолдолд заавал зөвшөөрлийн бичиг буюу "Цэнхэр бичиг" авах шаардлагатай.
Харин энэ зөвшөөрлийг ОХУ жилд 2000 ширхэгийг үйлдвэрлэж манай улсад өгдөг байна. Тиймээс энэ тоог нэмэх шаардлагатай гэж Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч н.Наранпүрэв хэллээ.ОХУ-тай хиллэдэг 13 боомтоор нэвтрэх зөвшөөрлийг Авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос олгодог байна. ОХУ-аас өгдөг 2000 зөвшөөрлийн 70 гаруй хувийг Алтанбулаг хилийн боомтод хуваарилдаг аж.


















