Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын хотуудад Навальныйг дэмжигчид тайван жагсаал хийлээ

ОХУ-ын хотуудад сөрөг хүчний удирдагч гэгддэг Алексей Навальный болон улс төрийн бусад хоригдлуудыг дэмжсэн тайван жагсаал цуглаан болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын хотуудад Навальныйг дэмжигчид  тайван жагсаал  хийлээ
Оросын хотуудад Навальныйг дэмжигчид тайван жагсаал хийлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын хотуудад сөрөг хүчний удирдагч гэгддэг Алексей Навальный болон улс төрийн бусад хоригдлуудыг дэмжсэн тайван жагсаал цуглаан болжээ. Жагсагчид хайр айдсаас хүчтэй уриан дор нэгдэж эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

Олон нийт Алексей Навальныйгийн штабынхны уриалгаар түүнийг суллахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ олон нийт энэ удаад төв талбайнуудад цуглацгаасангүй. Харин Гэгээн Валентины өдрөөр гэрийнхээ гадна лаа, гар утасныхаа гэрлийг асаацгаан 15 минутын туршид эсэргүүцлээ илэрхийлцгээлээ. Навальныйгийн штабын дарга Леонид Волков Оросын хотуудад сөрөг хүчнийг дэмжигчид их бий гэдгийг харуулж батлахын тулд энэхүү арга хэмжээг санаачилж зохион байгуулснаа мэдэгдсэв. Хайр айдсаас хүчтэй флэшмобоос өмнө Москва, Санктпетербург зэрэг хотод эв нэгдэл, хайрын гинж нэртэй жагсаал мөн болсон юм.

Энэхүү эсэргүүцлийн арга хэмжээнд эмэгтэйчүүд нэгдэж Алексей Навальныйг дэмжиж байгаагаа илэрхийлсэн аж. Москва хотын Арбатын гудамжинд л гэхэд 15 хэмийн хүйтэн байсан ч 200 гаруй эмэгтэй цуглаж цагаан өнгийн тууз барин хэзээ ч үл тасрах гинж болон цуваагаар зогсоцгоожээ. Эсэргүүцлийн ийм арга хэмжээг мөн Петербургт ч зохион байгуулжээ. Эмэгтэйчүүд нэгдсэн эсэргүүцлийн энэ арга хэмжээнд хууль сахиулагчид саад учруулж, хөөж тараахыг завдаагүй байна. Москвад болсон эсэргүүцлийн энэ хөдөлгөөнд оролцогчдод улаан өнгийн хувцсаар ижилсэх санал тавьж байсан байна. Харин орой нь болсон гэрэлт жагсаалын үеэр хууль сахиулагчид зөрчил гаргасан 19 хүнийг саатуулж хорьжээ.

Хуваалцах