Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын нефтийн компаниуд дотоодын зах зээл дээрх бензиний үнийг оны төгсгөл хүртэл нэмэхгүй

Оросын нефтийн компаниуд дотоодын зах зээл дээрх бензиний үнийг оны төгсгөл хүртэл хэвээр нь барихыг зөвшөөрчээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын нефтийн компаниуд дотоодын зах зээл дээрх бензиний үнийг оны төгсгөл хүртэл нэмэхгүй
Оросын нефтийн компаниуд дотоодын зах зээл дээрх бензиний үнийг оны төгсгөл хүртэл нэмэхгүй. Зураг: МҮОНРТ

Оросын нефтийн компаниуд дотоодын зах зээл дээрх бензиний үнийг оны төгсгөл хүртэл хэвээр нь барихыг зөвшөөрчээ. Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козакаас иш татан “Интерфакс” агентлаг энэ тухай мэдээлж байна.

Шатахууны зах зээлийг тогтворжуулах хэлэлцээрт нефтийн компаниудыг нэгдэхийг Засгийн газраас шахсан юм байна. Тэр хэлэлцээрийн дагуу нефтийн компаниуд оны сүүлч хүртэл түлш шатахууны үнийг 2018 оны зургаадугаар сарын түвшинд барих ёстой болж байгаа ажээ.

Харин 2019 онд жилийн дундаж инфляциас шалтгаалан үнэ өсөхөөр байгаа юм байна. Дээрх хэлэлцээрийг зөрчих нөхцөлд Оросоос нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглох юм байна. Өнгөрсөн хавар үнэ огцом өсч, иргэдийн эсэргүүцлийн ажиллагаа дараалан гарсны дараа Засгийн газар шатахууны үнийг тогтоон барихыг нефтийн компаниудад үүрэг болгосон.

Намар нь харин тэд үүнийг үргэлжлүүлэхээс татгалзжээ. Мөн нэг литр бензиний үнийг 4-5 рублиэр нэмэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа юм. Зургаадугаар сараас үнийг царцаасны улмаас нефтийн компаниуд 150 тэрбум рублийн алдагдал хүлээсэн гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн аравдугаар сард "Тооцооны танхим" нэгдүгээр сарын 1-нээс бензиний үнэ огцом нэмэгдэнэ гэж таамаглаж байсан. Мөн онцгой татвар дахин нэмэгдсэнээр бензиний үнэ литр тутамд 15 хувиар нэмэгдэж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Хуваалцах